|
Эрхэм хїндэт эцэг эхчїїдээ!
Хүүхдийнхээ эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, нийгэмшихүйд анхаарал хандуулан тэдний
хамгийн хайртай, очих дуртай “Зуслан”-д амраах шийдвэр гаргасан та бүхэнд талархал
илэрхийлье.
Та бүхэн хүүхдийнхээ аятай тухтай амрахад дараах зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагатай байна.
Үүнд:
1.Эрүүл мэндийн хуудсыг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлээр заавал бөглүүлэх,
/энэ нь өөрийнхөө хүүхдийг үзлэгт хамруулах, бусад олон хүүхдийг урьдчилан сэргийлэх
чухал ач холбогдолтой тул мөнгөөр бүгдийг шийдэхээс татгалзаарай/
2.Эрүүл мэндийн дэвтрийг заавал өгч явуулах,
3.Төрсний гэрчилгээг хүүхдэд өгч явуулахгүй байх,
4.Нэг удаагын, түргэн муудах хүнсний зүйлийг өгч явуулахгүй байх,
5.Хїїхэддээ їнэтэй, чамин хувцас, гар утас, видео камерь, аппарат, алт їнэт эдлэл өгч
явуулахгүйбайх,
6.Улирлын байдалд тохируулсан дулаан хувцастай явуулах (хїрэм, ноосон цамц, ємд,
борооны цув, нарны малгай, усны гутал г.м)
7. Ариун цэврийн хэрэглэлийг бэлтгэн өгөх, (оо, сойз, гар нїїрийн алчуур шампунь,
сам , ариун цэврийн цаас, салфетика г.м)
8.Ор дэрний цагаан хэрэглэл,
9.Хїїхдийнхээ суурь євчний талаарх мэдээллийг зуслангийн захиралд заавал
мэдэгдэх, нэн шаардлагатай эм , тариаг єгч явуулах
Мэдээллийг бэлтгэсэн: НХГБХГ-ын Хүүхдийн зуслангийн асуудал
хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө |